ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ГХУСАЗЗ-ИЙН АЖЛЫН АЛБА ХОВД АЙМАГТ АЖИЛЛАА.

2018-10-09

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” дэд зөвлөл байгуулав.

Энэхүү дэд зөвлөл нь Монгол улсын хэмжээнд нийт 5 аймагт байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Уг зөвлөлийг арга зүй, удирдлагаар хангаж, туршлага солилцох, үүрэг чиглэл өгөх уулзалт, хэлэлцүүлгийг Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас манай аймагт 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Дэлхийн Байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” дэд зөвлөл болон гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах боломж, баримталж буй бодлого, чиглэл зэргийг хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлэгт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллагууд болох аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, БСУГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Жаргалант сумын ЗДТГ зэрэг албан байгууллагын  удирдлагууд оролцлоо.

Уг уулзалт хэлэлцүүлгээс Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гишүүн байгууллагуудын хийж, хэрэгжүүлэх ажлын саналуудыг авч, аймгийн ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллахаар тогтов.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%