ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМГИЙН ИТХ-ЫН НУТГИЙН УДИРДЛАГА ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ БОДЛОГЫН ХОРОО ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-10-09

Аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилд гарсан хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх мэдээлэл, хүүхдийн эсрэг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь хэлэлцүүлэг боллоо.


Хэлэлцүүлгийг тус бодлогын хорооны дарга төлөөлөгч С. Дэлгэр удирдан зохион байгуулж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газраас Хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх танилцуулга мэдээллийг хүргэж, санал бодлоо солилцов.

Хүүхдийн эсрэг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, олон нийтийн нөлөөлөлийн ажлыг улам сайжруулан эрчимжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. 
Тус хэлэлцүүлэгт Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Төлөөлөгч Н.Алтаншагай нар оролцов.






www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%