ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДУЛААНЫ СТАНЦУУДЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ.

2018-10-01

Ховд аймгийн ИТХ-ын 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу улирал тутам "Төлөөлөгчдийн өдөр"-ийг зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд 09-р сарын 28-ны өдөр "Төлөөлөгчдийн өдөр"-ийг зохион байгуулж төв суурин газрын буюу Ховд хотын 2 дулааны станц, Цахилгаан түгээх сүлжээ компаний үйл ажиллагаатай танилцлаа. Хүйтний ам наашилж хөхүүрийн ам холдож байгаа энэ үед  дээрх газруудын үйл ажиллагаатай танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлуулах, тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж шийдэлд хүрэхэд энэ удаагийн төлөөлөгчдийн өдрийн  үйл ажиллагаа чиглэгдэж байсан юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%