ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨЛӨВЛӨЛТ ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-10-01

Орон нутгийн тухайн жилийн төсөв, түүний хэрэгжилтэд хяналт тавих, Хурлын дэргэдэх Хороодын үйл ажиллагааг жигдрүүлэх,  хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ИТХ, Жаргалант сумын ИТХ-ын болон Тогтвортой амьжиргаа төсөл 3-тай хамтран “ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨЛӨВЛӨЛТ ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” сургалтыг 10 сумын ИТХ-ын дэргэдэх хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэлдхүүнтэй өнөөдөр буюу 10 дугаар сарын 01-ний өдөр Аймгийн Нутгийн Удирдлагын ордны Хуралдааны ИХ танхимд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн,ТА-3 төслийн орон нутгийн удирдагч Ж.Батсайхан, Аймаг Сумын ИТХ-ын Төлөөлөгч, Багийн ИНХ-ын дарга нар, багийн ИНХ-ын Тэргүүлэгч, иргэдийн төлөөлөл, Багийн ИНХ-ын Хяналтын бүлгийн гишүүд нийт 110 хүн оролцохоос хяналтын зөвлөл, хяналтын бүлгийн 90 хүн тус тус хамрагдсан байна.

Сургалтаар ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр арга хэмжээг төлөвлөх, иргэдээс санал авах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах, ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн хяналтыг сайжруулах, ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажилд хяналт тавих, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, хяналтыг хэрэгжүүлэх талаар ярилцаж туршлага солилцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%