ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ, СЕМИНАР БОЛОВ

2018-10-01

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт, семинарыг зохион байгуулав. 
Уг арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох үг хэлж, хувь хүний хөгжилд анхаарч, ажлын байрандаа хөгжихийг уриалж, урамын үгээр сургалт, семинарын үйл ажиллагаа амжилттай эхэлсэн.

Сургалтын эхний арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат, МХГ-ын Улсын байцаагч И.Энхтуяа, БОАЖГ-ын дарга С.Мөнхсайхан, Аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаа, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Саранчимэг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга О.Алтантуяа, аймгийн Архивын тасгийн сан хөмрөгч Т.Баярмаа нар цаг үеийн мэдээлэл болон бусад асуудлаар сургалт хийн мэдээлэл өгсөн.


Үүнд: “Хууль тогтоомжийн хэрэгжилт, илэрч байгаа нийтлэг зөрчлүүд, цаашид анхаарах асуудлууд”, “Ус ашиглахтай холбоотой харилцаа”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн танилцуулга” “Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл” “Төрийн албан бичиг баримтыг хөтлөх нь” чиглэлээр мэдээлэл өглөө. Сумдаас оролцсон ИТХ-ын нарийн бичгийн дарга нар өөрсдийн сонирхсон асуултуудаа асууж хариулт авсан юм.





www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%