ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВДЧУУД ЖИЛ БҮР "ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН НААДАМ" ЗОХИОН БАЙГУУЛНА

2018-09-28

                1728 оноос цайны замын үйл ажиллагаа тогтмолжиж, дэлхийн худалдааны нэг гол зам болж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл Хөх хотоос Оросын Бийск хот ордог цайны зам Ховд аймгаар дайран өнгөрдөг байжээ. Энэ уламжлалыг сэргээж Ховд аймаг энэ жил “Цайны зам” өв соёлын анхдугаар наадмыг зохион байгууллаа.  Уг наадмын хүрээнд Олон услын Хөөмийн 5-р наадам, “Алтан хэлхээ 2018” уран нугаралтын наадам, Угсаатан бүрийн цай чанах үзүүлбэр, "Цайны зам" эрдэм шинжилгээний бага хурал, Хөөмийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулахаас гадна 100 орчим тэмээгээр “жин тээх” үзүүлбэр арга хэмжээг явууллаа. Мөн Манхан суманд Нүүдэлчин Бэсрэг наадам, Сумдын соёлын өдрүүд, Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулав.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%