ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“БИЛЭГТ” сангийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

2018-09-19

Хувь хүний хөгжлийн Баруун бүсийн институтийн захирал Б.Гантогоогийн санаачилсан “БИЛЭГТ” сангийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 09 дүгээр сарын 19-ны өдөр боллоо.

Тус сангийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ нарийн бичгийн дарга, Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлийн дарга Б.Сандагсүрэн, Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын дарга Н.Сэр-Од, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох нар болон Билэгт хүүгийн аав ээж ах дүүс болон найз нөхөд нь оролцлоо.

Тус сангийн гол зорилго нь бөхийн спортоор хичээллэж ирээдүйд нутаг ус, ээж аав, эх нутгийнхаа нэрийг гаргах тамирчдад бодит дэмжлэг үзүүлэх, тэвдэж ,тэмцэж амжилтанд хүрэхээр тэмүүлж буй үед нь дэмжихэд сангийн зорилго оршино.

Энэхүү сан илүү өргөжин дэвжиж, "БИЛЭГТ" сан олон олон хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийнх нь замд хөтлөх гүүр болох болно.

Хүнд хүнээрээ дутдаг орчлонд амьддаа бие биенээ хайрлая.

БИЛЭГТ БУЯН АРВИЖИХ БОЛТУГАЙ...

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%