“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Баруун бүсийн зөвлөгөөн, сургалтыг Ховд аймгийн төвд 2018 оны 09 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ удаагийн бүсийн зөвлөгөөнд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн сумын Засаг дарга, цагдаагийн алба хаагч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан, боловсролын ажилтан нийт 80 хүн оролцож, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар сургалт, орон нутгийн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл болон цаашид хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаар хэлэлцэх юм.