ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ДАРХАН СУМЫН 1-3 ДУГААР БАГИЙН 70 ГАРУЙ ХҮҮХДЭД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛ ГАРДУУЛЖЭЭ

2018-08-30

              2018-2019 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, “Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөл” “Шинэ амьдрал” ТББ, “Шинэ үе нөхөрсөг групп” фэйсбүүкийн хамт олон хамтран Дархан сумын дөрөвдүгээр сургууль дээр "Хичээлийн шинэ жил" өдөрлөгийг зохион байгуулсан байна.
             Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгаалалд эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний осол эндэгдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх, хууль тогтоомжийг танилцуулах зорилгоор зохион байгуулагдсан уг өдөрлөгт Дархан сумын 1,2,3 багийн зорилтот бүлгийн өрхийн 70 гаруй хүүхэд багачууд хамрагджээ.
           Энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс хүүхдүүдэд дэвтэр, үзэг, бал зэрэг хичээлийн хэрэглэгдэхүүнийг гардуулсан аж. Түүнчлэн өдөрлөгт хамрагдсан эрэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр үс засуулах эрхийн бичгийг ч мөн өгчээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%