ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

АЙМАГ, СУМЫН ТӨВИЙН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР УВС АЙМАГТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2018-08-28

   Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Увс аймагт хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийн танилцуулга хийхээр Азийн хөгжлийн банкны зөвлөх баг, Барилга хот байгуулалтын яамны төлөөлөл өнөөдөр Увс аймгийн төрийн байгууллагын дарга нартай уулзалт хийлээ. 

   Энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банкнаас санхүүждэг бөгөөд аймаг, хот суурин газрын хөгжлийг дэмжиж эрүүл, аюулгүй амьдрах орчин, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц үйлчилгээ, амьжиргаа, зах зээлийн эдийн засаг, нийлүүлэлтийн хэлхээг бий болгох зорилгоор хэрэгжиж байгаа юм. 
   Тус хөтөлбөр нь баруун бүсээс Ховд, Баян-Өлгий, Увс аймагт, Зүүн бүсээс Дорнод аймгийг сонгон хэрэгжүүлэхээр болжээ. 2018 онд судалгаа мэдээлэл, төлөвлөгөө дээр төвлөрөн ажиллах бөгөөд 2019 оноос эхлэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх юм байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%