ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ӨНДӨРШИРЭЭТ СУМАНД ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУДЫН ТУХАЙ

2018-08-25

Өндөрширээт сумын хэмжээнд мал угаалгын ажил 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 3 багийн 160 гаруй мянган толгой малд угаалга хийгдэх аж. Үүнээс өнөөдрийн байдлаар Баянтуулын 1 дүгээр багийн 30 гаруй мянган толгой мал, Хайрханы 2 дугаар багийн 10 мянга гаруй толгой мал угаалганд хамрагдсан байна. 

Тус сумын бэлчээрийн мониторингийн ажиглалтыг 3 багийн 23 цэгт хийж бэлчээрийн ургамлын ургалтын гарцыг тодорхойлжээ. Сумын цаг уурч С.Цэрэннадмид, газрын даамал Ч.Мөнхгэрэл, 3 багийн Засаг дарга нар уг ажлыг хамтран гүйцэтгэсэн байна.

Баянтуулын 1 дүгээр багийн Засаг дарга Б.Давааочир нь 2014 оноос эхлэн багтаа малжуулах төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ төсөл нь баг дотроо мал цөөнтэй малчдыг дэмжин, малжуулах зорилгоор зохион байгуулагддаг ажил юм. Уг ажлын хүрээнд 2014 онд  багийн малчин С.Ариунболд, Ц.Уламбаяр нарыг хамруулсан бол энэ жил тус багийн малчин Б.Түмэнжаргалыг хамруулан ажиллаж байгаа аж.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%