ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Дөргөний Усан Цахилгаан Станц үүсч хөгжсөний түүхт 10 жилийн ойн баяр боллоо.

2018-08-16

Ховд аймагт Дөргөний Усан Цахилгаан Станц үүсч хөгжсөний түүхт 10 жилийн ойн баяр 08 дугаар сарын 14-ны өдөр Дөргөн сумын Соёлын төвд боллоо.

Ойн баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ББЭХС ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга З.Мэндсайхан, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа,  Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан, ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Нямтуул болон үе үеийн станцын  дарга,  ахмад ажилчид нар оролцов.

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн түүхт 10 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэн, Ховд Дөргөн УЦС  хамт олонд үнэ бүхий зүйл хадгалуулсныг  тус газрын гүйцэтгэх захирал Д.Алтансүхд гардуулан өгсөн юм.

Мөн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр А.Базаррагчаа, ерөнхий инженер Ц.Бат-Эрдэнэ, аймгийн “Хүндэт Өргөмжлөл”-өөр Жан Е, Т.Хүрэлчулуун, Х.Буянхишиг нарыг шагнаж урамшуулсныг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн гардуулан өгсөн юм.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%