ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМАГТ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯР БОЛЛОО.

2018-08-11

Ховд аймагт Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойн баяр өнөөдөр буюу 08 дугаар сарын 11-ны өдөр Хөгжим Драмын Театрт боллоо.
Ойн баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ББЭХС ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга З.Мэндсайхан, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн,  Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан, ББЭХС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Нямтуул болон үе үеийн эрчим хүчний  дарга,  ахмад ажилчид нар оролцов.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди түүхт 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэн, Ховд ЦТС ХХК-ийн  хамт олонд үнэ бүхий зүйл хадгалуулсныг  тус газрын гүйцэтгэх захирал Ш.Арстанд гардуулан өгсөн юм.
Мөн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Ахмад ажилчин Ц.Хадбаатар, ахмад ажилчин Н.Цэрмаа, ахмад ажилчин Л.Пүрэвсүрэн нарыг шагнаж урамшуулсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар гардуулан өгсөн юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%