ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“АРИУН ЦЭВЭР ХАЛДВАР СУДЛАЛЫН СТАНЦ” үүсэж хөгжсөний 60 жил, БОЭТ-ийн “Сүрьеэгийн диспансер” үүсэж хөгжсөний 70 жилийн ойн баяр боллоо

2018-08-10

Ховд аймагт “АРИУН ЦЭВЭР ХАЛДВАР СУДЛАЛЫН СТАНЦ” үүсэж хөгжсөний 60 жил, БОЭТ-ийн “Сүрьеэгийн диспансер” үүсэж хөгжсөний 70 жилийн ойн баяр өнөөдөр буюу 08 дугаар сарын 09 ны өдөр Эрүүл мэндийн газар боллоо.

Ойн баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БОЭТ захирал Т.Баяртогтох, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмасүрэн болон үе үеийн Эрүүл мэндийн ахмад буурлууд, гавъяат эмч нар оролцов.

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн түүхт 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэн, Эрүүл мэндийн газрын хамт олонд үнэ бүхий зүйл хадгалуулсныг тус газрын дарга Ц.Мягмарсүрэнд гардуулан өгсөн юм. Мөн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Ч.Уртнасан М.Оюунчимэг нарыг шагнаж урамшуулав.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%