ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН ЗААН Ж.НЯМ-ЭРДЭНЭ ТҮРҮҮЛЛЭЭ

2018-07-23

          Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Үндэсний их баяр наадам, Увс аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч сорьсноос Увс аймгийн Тэс сумын харьяат ТЕГ-ын "Эрч спорт" хороо Увс нуур галын бөх Аймгийн заан Жамсрангийн НЯМ-ЭРДЭНЭ түрүүлж, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат харъяат "Улаангом" дэвжээний бөх Аймгийн заан Төрмөнхийн ХАЙДАВ долоо даван үзүүрлэж "Аймгийн заан" цолоо баталлаа.
      Мөн  Увс аймгийн Наранбулаг сумын харъяат Увс нуур галын бөх сумын заан Мөнхжаргалын УЛААНХҮҮ зургаа давж "Аймгийн харцага" цол хүртлээ. Дөрвөн "Аймгийн начин" цолтон төрлөө. Үүнд:
Улаангом сумын харъяат сумын заан Ж.Мөнх-Оргил
Баруунтуруун сумын харъяат сумын заан Э.Гантогтох
Түргэн сумын харъяат сумын заан Г.Цоггэрэл
Тэс сумын харъяат сумын заан Я.Чойжилсүрэн нар тав давж Аймгийн начин цол хүртсэн бол өсвөрийн 32 бөх хүч сориход Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Цогцолбор 2-р сургуулийн бөх Б.Энх-Манлай түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат Цогцолбор 2-р сургуулийн бөх З.Билгүүн үзүүрлэж наадамчин олноо баясгалаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%