Тулгар төрийн 2227, Их Монгол Улс
байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын
баярын хурал, хүндэтгэлийн концерт өнөөдөр ХДТ-т боллоо.
Баярын хурлыг нээж ИТХ-ын дарга
Г.Пүрэвганди хүрэлцэн ирсэн иргэдийн
төлөөлөл тэднээр дамжуулан хөдөлмөрч, дайчин уламжлалтай олон ястны өлгий
нутгийн нийт зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсний дараагаар
аймгийн Засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийнхаа нийт ард иргэдэд баярын
мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.
Дараагаар нь аймгийн ИТХ-ын нарийн
бичгийн дарга Б.Сандагсүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж
танилцуулан, Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын
хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан
Боловсрол, Эрүүл мэнд, Спорт, Соёл урлаг, Улс төр, Эдийн засаг, Хөдөө аж ахуй,
Зам тээвэр, Үйлдвэр үйлчилгээ, Бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй
ажилласан хүмүүсийн шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэлтэйгээр
гардуулан өгч баяр хүргэв.
Жаргалант сумын өндөр настан Донид
Алтангэрэл, Жаргалант сумын өндөр настан Дүгэржав Бямбасүрэн, Манхан сумын
Баянгол багийн малчин Чогсом Гүнзэл нар “Хөдөлмөрийн
Гавьяаны Улаан Тугийн Одон”-гоор шагнагдсан бол "Алтан гадас одон"-гоор
32 хүн “Хөдөлмөрийн Хүндэт Медаль”-аар
19 хүн “Цэргийн Гавьяаны одон”-гоор 1 хүмүүс энгэрээ мялааж өнөөдөр аймаг орон нутгийнхаа
удирдлагуудаас шагналаа гардан авлаа.