ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН 5-Р ХУРАЛДААНЫГ 6 САР ГАРУЙ ХУГАЦААНД ЗАВСАРЛУУЛСНЫ ДАРАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХУРАЛДУУЛАВ

2018-06-19

2017 оны 12-р сарын 4,5-ны өдрүүдэд хуралдсан Ховд аймгийн ИТХ-ын V хуралдаан хэлэлцэх асуудлаа бүрэн дуусгалгүй тодорхойгүй хугацаагаар завсарласан. Тэгвэл 5-р хуралдааныг даргалагч аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Жаргалсайхан өнгөрсөн Баасан гарагт хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах албан хүсэлтээ ИТХ-ын ажлын албанд гаргаж, төлөөлөгчдөд зар түгээсний эцэст өнөөдөр хуралдлаа. 

Өөрөөр хэлбэл өнөөдрийн хуралдаанд нийт 21 төлөөлөгч хүрэлцэн ирж 51.2 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг чөлөөлөх тогтоолын төслийг дэмжих асуудлаар санал хураалт явуулсан юм. Хуралд оролцсон 21 төлөөлөгч уг тогтоолын төслийг дэмжсэнгүй, ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг үргэлжлүүлэн бүрэн эрхээ хүчин төгөлдөр хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%