ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЗААМАР СУМАНД “ЗАЛУУСЫН ОРОЛЦОО БА ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-06-15

Заамар сумын залуус хуран чуулж, хөгжлийн төлөөх өөрсдийн дуу хоолойг нэгтгэсэн байна. “Залуусын оролцоо ба Хөгжлийн түүчээ” анхдугаар чуулганаа зохион байгуулсан бөгөөд чуулганд 200 гаруй залуус оролцжээ. Энэ үеэр МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн профессор, сэтгэлзүйч Ч.Дэлгэрмаа “Бие хүний хөгжил”сэдвээр мөн “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн сэтгэлзүйч Б.Хишигтогтох “Залуусын утга учиртай оролцоо” сэдвүүдээр тус тус лекц тавьж залуусд оюуны хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн Сумын Залуучуудын Холбоог шинэчлэн байгуулж, тэргүүнээ сонгожээ.

Чуулганы хүрээнд залуусыг хамарсан спортын тэмцээн, уралдаан зохион байгуулагдсан бөгөөд Хүчит 64 бөхийн барилдаанд Сумын заан Ц.Отгон түрүүлж, Аймгийн начин М.Тэгшбаяр үзүүрлэсэн байна. Мөн гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнд нийлбэр дүнгээр 5 дугаар багийн тамирчид Аваргын цомыг хүртэж, шагналыг Өвөр-Уртын амралтанд зохион байгуулагдсан нэгдсэн фестивалын үеэр гардуулан өгсөн байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%