ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2018 ОНЫ ЭХНИЙ 5 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2018-06-15

             Дархан сумын хэмжээнд 2018 оны 5 дугаар сард 321 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4 хувиар,  баривчлагдсан хүний тоо 69 болж, 21,05 хувиар тус тус өссөн дүнтэй байна.  Харин эрүүлжүүлэгдсэн хүний тоо 1938 болж, 78,5 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 14 болж 51,7 хувиар буурсан байна.  Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 104 болж 13,04 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 178 болж 31,8 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 16 болж 14,28 хувиар тус тус өссөн байна. Согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 болж, 45,4 хувиар буурсан, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 78 болж, 41,8 хувиар, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 119 болж, 8,2 хувиар тус тус өссөн байна. Дархан сумын 2, 4, 7, 8, 9, 13, 16 дугаар багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан, харин 1, 3, 5, 6, 10, 11, 12, 14, 15, Малчин, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%