ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД БАГ ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН АХЛАГЧИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2018-06-11

Монгол улсын хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, түүний хэрэгжилтийг хангахад Баг хорооны Засаг дарга нь гэр бүл, хүүхдийн хөгжлийн эрсдэл, тулгамдсан асуудлыг тандах, хянах, илрүүлэх, мэдээлэх, холбон зуучлах, явц, үр дүнг хянах эрх бүхий субъектын хувьд Гэр бүл, Хүүхэд залуучуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон орон нутгийн асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Иймээс Ховд аймгийн 16 сумын багийн Засаг дарга, сумдын нийгмийн бодлогын ажилтнууд, Жаргалант сумын 12 багийн Засаг дарга нарыг оролцуулсан “Гэр бүл, хүүхдийн хөгжилд баг хорооны Засаг дарга, хэсгийн ахлагчийн үүрэг, оролцоо” сургалтыг ГБХЗХГ, аймгийн ИТХ-тай хамтран Ховд аймгийн Хүүхдийн ордонд зохион байгуулав.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн сургалтын чиглүүлэгч багшаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн нар оролцов.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%