ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.БОЛОРМААГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАА

2018-06-03

Монголын Улаан загалмайн нийгэмлэг нь зэвсэгт мөргөлдөөн ба нийтэд учирсан гамшигт байдлын үед хүн амд эрүүл мэнд, нийгэм, сэтгэлзүйн тусламж үзүүлэхээс гадна энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага юм. Энэ ч үүднээс Монголын Улаан загалмайн нийгэмлэг нь олон улсын арга хэмжээнд туслах үүрэгтэйгээр оролцож ирсэн. Үүний дагуу Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт дадлага, сургуульд туслах үүрэгтэйгээр оролцож байна. Үүнтэй холбогдуулан Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг 6-р сарын 3-аас эхлэн Ховд аймагт ажиллаж байна. 
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа Ховд аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүлэгч Г.Пүрэвгандитай уулзаж, санал солилцлоо. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга, Ховд аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүлэгч Г.Пүрэвганди хэлэхдээ: "Монголын улаан загалмайн нийгэмлэг нь ямарч гамшиг осол, зуд турьхан тохиолдсон үед Ховд нутгийн ард иргэдэд хүмүүнлэгийн чиглэлээр харилцан тусалцаа үзүүлж ирсэнд зон олныхоо нэрийн өмнөөс талархаж байна" хэмээлээ. Мөн энэ үеэр Ховд аймгийн Улаан загалмайн  хорооны үйл ажиллагааны талаарх товч мэдээллийг ажлын хэсгийнхэнд танилцуулав. Тухайлбал, 2018 онд Ховд аймгийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн хурлыг 2 удаа зохион байгуулж 30 гаруй ажил хийхээр төлөвлөжээ. Мөн анхан шатныхаа хороодын үйл ажиллагааг бэхжүүлэх, улаан загалмайн хороодын гишүүд, түнш байгууллагуудын тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор 7 байгууллагатай байнгын түншлэгчээр хамтран ажиллаж, нийтдээ 1000 гаруй улаан загалмайн гишүүдтэй болсон байна. Цаашдаа үйл ажиллагагаа эрчимжүүлэх чиглэлээр шат дараалсан ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэлээ. 
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Н.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 5 хүртэл Ховд аймагт ажиллах бөгөөд энэ хугацаанд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа дунд шатны хорооны үйл ажиллагаатай танилцах, хорооны ажилчидтай уулзах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож цаашдын үйл ажиллагаандаа тусгах, цаашид хийж хэрэгжүүлэх, хамтран ажиллах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч ажиллах юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%