ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХОВД АЙМГИЙН 345 ЭЭЖ "АЛДАРТ ЭХ"-ИЙН ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2018-05-31

Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн 345 эх Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалаа. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд 41 ээж Алдарт эх"-ийн I зэргийн одон энгэртээ зүүсэн бол 304 ээж II зэргийн одонгоор энгэрээ мялаалаа. Үүнээс Жаргалант суманд 6 эх I зэргийн одонгоор, 103 эх II зэргийн одонгоор энгэрээ мялаалаа.

Жаргалант сумын алдарт эхчүүдийн одонг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон аймгийн ИТХ-ын зарим Тэргүүлэгч, Төлөөлөгчид гардуулан өгч баяр хүргэлээ.

Хамгийн олон эх шагндагдсан сумыг нэрлэвэл Жаргалант, Булган, Манхан зэрэг сумд байв. Энэ жил I зэргийн одонгоор шагнагдсан хамгийн залуу эх 30 настай, 2 дугаар одонгоор 27 настай эх тус тус шагнагдав.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%