ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 330 ДУГААР АНГИ 2018 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНЛАЙЛЖЭЭ

2018-05-31

           Монгол улсын хэмжээнд Зэвсэгт хүчний 42 ангийн 800 гаруй бие бүрэлдэхүүн оролцсон 2018 оны Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар анги 3 төрөлтөд шилдгээр шалгарчээ. Тэмцээн 2018 оны 5 дугаар сарын 21-нээс 27-ны өдрүүдэд Хужир булан дахь зэвсэгт хүчний бэлтгэл баазад болсон байна. Дархан-Уул аймгийн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн бие бүрэлдэхүүн цэргийн мэргэжлийн ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс цэргийн буудлага, саадын зурвас, цэргийн 3 төрөлтөөр шилдгээр шалгаран аваргын алтан цомын эзэд болцгоожээ.

           Томоохон хэмжээний ээлжит амжилтыг гаргаж аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн тус ангийн удирдлагуудыг өнөөдөр /2018.05.30/ аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч хүндэтгэн үзүүлж цаашдынхан тэмцээнд амжилт хүсч бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Монголын бүх мөрдөс нэгтнүүдийн их сорилгод хошой аваргалсан Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн бие бүрэлдэхүүн энэхүү тэмцээнийг манлайлснаар Азийн тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%