ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“МИНИЙ ГЭР БҮЛ-МИНИЙ АЗ ЖАРГАЛ” АЯНЫ ШИЛЖИН ЯВАХ БАТЛАМЖИЙГ АЙМГИЙН ЗДТГ-ААС ХҮЛЭЭЖ АВЛАА.

2018-05-23

Олон улсын “Гэр бүлийн өдөр”-ыг тохиолдуулан аймгийн Засаг даргын захирамжаар “Миний гэр бүл-Миний аз жаргал” 1 жилийн аяныг зохион явуулж байна.

Энэ хүрээнд Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Жаргалант сумын ЗДТГ зэрэг байгууллагууд хамтран дээрх аяныг өрнүүлэн зохион байгуулж явуулах юм.

Уг аян нь байгууллага бүр ажилтан, албан хаагчдынхаа гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх, хамтын амьдралын утга учрыг дэмжих, бат бэх тогтвортой гэр бүлийг бий болгож, эцэг эхийн хамтын үүрэг оролцооны үр дүнд үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон хүмүүжүүлэх үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.

Түүнчлэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутгийн “Гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих” дэд хөтөлбөр, “Жендерийн тэгш байдлыг хангах” орон нутгийн дэд хөтөлбөр, “Залуучуудын хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг тус тус батлуулан үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж Ховд аймгийн 17 сум 91 багийн 21072 өрхийн 85325 хүн амын 50 хувь, 0-18 насны 32668 хүүхдийн, 15-34 хүртэлх насны өсвөр үе залуучуудын 60-аас доошгүй хувийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Ийнхүү уг аяны батламжийг аймгийн ЗДТГ-аас хүлээн аваад 7 хоног байгууллагын хэмжээнд зохион байгуулалттай арга хэмжээ явуулах юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%