ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ГЭРЧ ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХАД ОРОН НУТАГТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2018-05-22

Ховд аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймаг дахь Цэргийн Гавьяаны Одонт Цагдаагийн газраас хамтран хэрэгжүүлж буюу “ГЭРЧ ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ” Үндэсний хөтөлбөр, Хуулийн хэрэгжилтийг хангахад орон нутагт тулгамдаж буй асуудал  сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 05 дугаар сарын 22-ны өдөр  амжилттай зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга,ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга Хурандаа Ц.Ганболд, болон цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль нь гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтооход чиглэгддэг бөгөөд тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага нь гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр эрх бүхий байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй хэмээн заасан байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%