Зургадугаар сард.Уур амьсгалын дунджаар агаарын температурын
сарын дундаж ихэнх нутгаар 14-19 градус дулаан байдаг.
Энэ сард агаарын
дундаж температур нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас
0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.(1 дүгээр).
Орох тунадасны хувьд: Уур амьсгалын дунджаар
ихэнх нутгаар 8-28 мм хур тунадас ордог.
Энэ сард нутгийн өмнөд
хэсгээр уур амьсгалын дунджаас бага зэрэг ахиу, бусад нутгаар дунджийн
орчим хур тунадас орох төлөвтэй. (2 дугаар зураг).
Долдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын
сарын дундаж нь ихэнх нутгаар 17-21 градус дулаан байдаг.
Энэ сард агаарын дундаж
температур ихэнх нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.
(3 дугаар зураг).
Орох тунадасны хувьд: Уур амьсгалын дунджаар
ихэнх нутгаар 13-44мм хүртэл бороо ордог.
Энэ сард ихэнх нутгаар уур
амьсгалын дунджаас бага бороо орох төлөвтэй. ( 4 дүгээр зураг).
Наймдугаар
сард. Уур амьсгалын дунджаар агаарын
температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 15-20 градус дулаан байдаг.
Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.
(5
дугаар зураг).
Орох тунадасны хувьд: Уур
амьсгалын дунджаар хур тунадас ихэнх нутгаар 13-40мм бороо ордог.
Энэ сард ихэнх нутгаар уур
амьсгалын дунджаас бага хур тунадас орох төлөвтэй. (6 дугаар зураг).
Есдүгээр сард.
Уур амьсгалын дунджаар агаарын
температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 9-14 градус дулаан байдаг.
Энэ сард ихэнх
нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар
дулаан байх төлөвтэй. (7 дугаар
зураг).
Орох тунадасны хувьд: Уур
амьсгалын дунджаар хур тунадас ихэнх нутгаар 4-16 мм ордог.
Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын
дунджаас бага хур тунадас орох төлөвтэй. (8 дугаар зураг).
2018 оны VI-IX сарын цаг
агаарын ерөнхий төлвөөр агаарын температур 7,8,9 дүгээр сард ихэнх нутгаар, 6
дугаар сард нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1,5 градусаар
дулаан байх төлөвтэй.
Хур бороо 6 дугаар сард нутгийн
өмнөд хагаст уур амьсгалын дунджаас ахиу, бусад хугацаанд ихэнх нутгаар дунджаас
бага орох төлөвтэй.
Сүүлийн жилүүдэд цаг агаарын гамшигт
үзэгдлийн эрч давтамж эрчтэй нэмэгдэж байгаа тул зуны хугацаанд зурвас газраар
үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, уруйн үер буух, салхины түр зуурын хүчтэй
ширүүсэлт ажиглагдах магадлал өндөр байна. Мөн хаврын сүүлч, зуны эхээр гэнэт
цочир хүйтрэх, зуны дунд үеэр хэд хоногоор хүчтэй халж үр тариа, бэлчээрийн
болон таримал ургамлын ургалтанд тааламжгүй нөлөөлөх, намрын сүүлчээр нойтон
цас орж тариа, хүнсний ногоо цасанд дарагдах зэрэг байгаль цаг агаарын
тааламжгүй нөхцөл ажиглагдаж болзошгүйг анхаарна уу.