ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Олон улсын Улаан загалмайн өдөр тохиож байна

2018-05-08

Олон улсын Улаан загалмай өдөр, “Монголын Хүмүүнлэгийн өдөр”-т зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр буюу 05 дугаар сарын 08-ны өдөр Ард аюушийн талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга,УЗХ-ны тэргүүн Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, УЗХ-ны дарга Б.Одонпүрэв, сум орон нутгийн удирдлагууд оролцов.

Энэ үеэр УЗХ-ны ажилтан Б.Одончимэг, Я.Отгон, Х.Цэцэгээ нарыг аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт Өргөмжлөл”, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.

Энэ өдрийг Улаан загалмайн хөдөлгөөнийг санаачлагч, Нобелийн шагналт Анри Дюнаны мэндэлсэн өдрийг тохиолдуулан тэмдэглэдэг байна.  Улаан загалмайн нийгэмлэг нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хүн бүрийг хүндэтгэх, хамгаалах, зовлон шаналалыг нь хөнгөвчилж, тус дэм болох зорилготой байгуулагдсан олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөн юм.

Одоогоор дэлхий даяар 185 орны  97 сая сайн дурын ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Анх 1859 онд санаачилж, 1919 онд ашгийн бус үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготойгоор албан ёсоор байгуулагдсан байна. Төв байр нь Швейцарийн Женев хотод байрладаг юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%