Монгол
Улсын Их хурлаас 2013 оны 07 сарын 05-ны өдөр баталж, 2014 оны 01 сарын
01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаа “Цагдаагийн албаны тухай”
хуулийн 5-р бүлгийн 24-р зүйлд зааснаар “Олон нийтийн цагдаагийн
ажилтан”-уудыг сургаж, дадлагажуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын даргын
тушаалаар улсын хэмжээнд нэгдсэн хөтөлбөр төлөвлөгөө батлагдаж ирсний
дагуу аймгийн төв болон сумын хэмжээнд ажиллах Олон нийтийн цагдаагийн
ажилтны сургалтыг 2014 оны 08 сарын 11-ний өдрөөс эхлэн танхимын
сургалт 7 хоног, дадлагын сургалт 14 хоног нийт 21 хоногт зохион байгуулан өнөөдөр өндөрлөж байна.
Уг
сургалтын зорилго нь Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтанд
хамрагдаж буй иргэнд Цагдаагийн албаны тухай хууль, Олон нийтийн
цагдаагийн ажилтны дүрэм, Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан
гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх, мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж,
хандлага төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа юм.