ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ХОВД АЙМАГТ АХМАДЫН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙ БОЛЖ БАЙНА

2018-04-26

Ховд аймагт Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ой болон тус байгууллагын ээлжилт 8 дугаар хурал өнөөдөр буюу 04 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Ахмадын ордонд амжилттай зохион байгуулагдаж байна.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Ахмадын хорооны дарга Ч.Дамбадаржаа, ахмад настнуудын төлөөллүүд оролцов.

Ахмадын хорооны дарга Ч.Дамбадаржаа нь илтгэлдээ одоо аймагт тэтгэвэр авч байгаа 6762 ахмад настан байгаагийн дотор 90-ээс дээш настай 69 ахмад, үүнээс эрэгтэй 17, эмэгтэй 52, 100-аас дээш настай 3 ахмад байна. Ахмад настны талаар төр засаг, орон нутгаас гаргасан хууль тогтоол, шийдвэрийг ахмад настнуудын дунд хэрэгжүүлэхэд аймгийн ахмадын хороо өдөр тутмын ажлаа чиглүүлж байнгын тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ онцолж хэлэв.

Мөн энэ хугацаанд хийгдсэн томоохон ажил нь бусад аймгуудаас анх удаа 2011 онд 485 сая төгрөгийн өртөгтэй ахмадын ордон баригдаж одоо үр бүтээлтэй ажиллаж байна.

Тус ордонд нэг ээлжинд 20 ахмад настан амарч сувилуулах амралт сувилалын газар ажиллаж зохих тоног төхөөрөмжөөр хангагдан ажил үйлчилгээ явуулж байна.

Сумдын ахмадын хороод өөрийн гэсэн байртай болж ахмад настны чөлөөт цагийг өнгөрүүлэх ажил хийгдэж байгаа юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%