ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРООНЫ ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОЛБООНЫ 5 ДУГААР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

2018-04-25

Монгол Ардын намын хорооны дэргэдэх  Ахмадын холбооны 5 дугаар чуулган өнөөдөр буюу 04 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Хүүхдийн ордны  зааланд амжилттай зохион байгуулагдаж байна.

Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг,  аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Жаргалсайхан, аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн  Ч.Цэрэнчимэд нар оролцов.

Тус чуулганд ахмад настны  төлөөлөл болсон 60 гаруй ахмадууд оролцож байгаа бөгөөд, намын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Ч.Цэрэнчимидийн илтгэл, тус Ахмадын хоолбооноос 4-өөс 5 дугаар чуулганы хооронд хийсэн ажлын тайлан түүнтэй холбогдох ахмадуудын санал, шүүмжлэл, хүсэлтийг сонсон хүлээн авч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Ховд аймгийн тухайд хүн амын бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо 23  мянгад хүрээд байгаа. Үүнийг нийт хүн амын сүүлийн 10 жилд 16.1 хувиар өссөнтэй харьцуулахад ахмад настан  21.9 хувиар нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлт гарч байна.

Энэ нь манай аймгийн хүн амын “цонх үе” дуусаж, насжих үйл явц эхлэх гэж байгааг илтгэж буй юм. Иймээс ахмад настнуудад чиглэсэн төрийн бодлогыг одооноос оновчтой тодорхойлох зайлшгүй шаардлага байна.

Ахмад настны тоо жил тутам өсч байгаа ч тэдний 60 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх чадамжтай, нийгмийн амьдралд оролцож, өөрсдийн мэдлэг, ур чадвар, туршлагаа залуу үедээ өвлүүлэх чин хүсэлтэй байдаг аж.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%