Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Г.Пүрэвганди, Т.Жаргалсайхан, Б.Баярсайхан, Ю.Азамат, Л.Цэнд-Аюуш, Б.Болорцэцэг нарын Тэргүүлэгчид болон Ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд оролцов.
Хурлаар аймгийн ИТХ-ын 2 дугаар улирлын ажлын төлөвлөгөө, ”Эхийн алдар” 1, 2 дугаар одонд тодорхойлогдож буй эхчүүдийн материал болон төрийн дээд шагналд тодорхойлогдож буй иргэдийн материалыг хэлэлцэж, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлахаар тогтов.
Мөн Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан тус сургуулийг Монгол төрийн дархан түшээ, Монгол улсын гавъяат эдийн засагч Д.Дэмбэрэлийн нэрэмжит, Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол улсын гавъяат багш Б.Дашганы нэрэмжит болгож, Үенч сумын хилийн цэргийн 0130 дугаар ангийн 3 дугаар /Уушиг/ заставыг Монгол улсын баатар Б.Бадамын нэрэмжит болгохоор ирүүлсэн саналыг дэмжих тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.