ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2018-04-06

Дэлхийн Ширээний теннисний өдрийг тохиолдуулан Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон Хурлын ажлын алба 2018 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Ховд аймгийн Ширээний теннисний баг тамирчид, багш дасгалжуулагч нарыг өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын өрөөнд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 

2018 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээний 9 наснаас доош эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Мичид мөнгөн медаль, 10-12 насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд Н.Батбаяр мөнгөн медаль, 13-15 насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ө.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль, 13-15 насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Оюун –Эрдэнэ, Ц.Шинэцэцэг нар хүрэл медаль хүртсэн бөгөөд Ховд аймгийн баг тамирчид байгууллагын дүнгээр хөдөө орон нутгаас 2 дугаар байр эзэлсэн юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%