ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХАРААГИЙН ГҮҮРНИЙ ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫГ ЯАРАЛТАЙ ЭХЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

2018-04-03

           Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/11 тоот удирдамжийн дагуу Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах Хараа голын төмөр бетон гүүрийн ашиглалтын үеийн төлөв байдалд аймгийн МХГ-ын Авто замын хяналтын улсын байцаагч Д.Баярсайхан Дархан сумын ЗДТГ-ын БОАХМэргэжилтэн Б.Батзулын хамт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийв. Тус гүүр нь 1991 онд ашиглалтад орсон бөгөөд 9 алгасал байгууламжтай "Т" хэлбэрийн 15 у/м дам нуруутай, 135 у/м гүүр юм.

Гүүрийн зарим дам нуруу цууралт өгч сууснаас нурах аюултай болсон. Иймд засвар шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй зайлшгүй хийх шаардлагатай тухай МХГ-ын АЗХУ-ын ахлах байцаагч Ш.Гэрэлт-Одын 07/096/457 тоот дүгнэлт гарсан байдаг. Гэвч хөрөнгө санхүү нь шийдэгдэхгүй явсаар энэ онд улсын төсөвт уг ажилд 1 тэр бум гаруй төгрөг суусан аж. Харин одоо салбар яам нь яаратай тендерээ зарлан гүүрийн засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлэхийг иргэд хүлээж байна. Уг ажлыг нэн даруй гүйцэтгүүлэх зөвлөмжийг ч МХГ-аас өгч байгаа юм.

Түүнчлэн 2016 онд Дархан сумын ЗДТГ, ОБГ-аас хамтран тус гүүрэн дээр өндрийн хязгаарлалт, замын тэмдэг, тэмдэглэгээг төсөв хөрөнгө, хүн хүч гарган хийсэн ч өнөөдөр зөвхөн тээврийн хэрэгслийн жингийн хязгаарлалтын тэмдэг л үлджээ. Иймд алга болсон, бүдгэрч эвдэрсэн тэмдэг тэмдэглэгээ, өндрийн хязгаарлалтыг стандартын дагуу шинээр байгуулах, сэргээх зөвлөмжийг мөн хяналт шалгалт хийсэн улсын байгцаагч хобогдох байгууллагад хүргүүлэхээр болов.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%