Жүдо бөхийн өсвөр үеийн
2018 оны баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 03 дугаар сарын
30-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ны өдрүүдэд Ховд хотод амжилттай зохион
байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын
дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч
Ш.Батсүх, БТСГ-ын дарга Г.Цэдэнбал, МЖБХ ерөнхий нарийн бичгийн дарга
М.Бөхбат , МУ-ын гавьяат тамирчин Р. Даваадалай нар оролцов.
Энэ үеэр Ази тивийн Жүдо
бөхийн холбооны тэргүүн, Монголын Жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга
М.Бөхбат, МУ-ын гавьяат тамирчин Олимпын наадмын хүрэл медальт Р.Даваадалай
нарыг аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт Өргөмжлөл”, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулав.
Уг тэмцээнд Ховд,
Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, "Бор-Арслан" дэвжээ,
"Тэсийн-Хүчтэн"дэвжээ, "Улаан-Гуталт" дэвжээ,
"Завханы-Шонхор" дэвжээ зэрэг 9 багийн 240 гаруй өсвөрийн жүдочид
эрэгтэй, эмэгтэй 25 жинд 100 багц медалийн төлөө өрсөлдлөө.