Олон угсаатны өлгий Ховд нутагтаа ажиллаж, амьдарч буй нийт Казах түмний нар наашилсан “Наурыз”-ын баярын хурал 03 дугаар сарын 21-ний өдөр аймгийн ХДТ-т боллоо.
Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Жаргалсайхан, Ю.Азамат, Ш.Арстан, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын удирдлагууд оролцлоо.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Наурыз баярын хурлын хүндэт хоймроос эх орныхоо хөгжил дэвшлийн түүхийг бүтээлцэж байгаа Ховд нутгийн хөдөлмөрч, олон ястан, үндэстэн ард иргэдийн эрх тэгш нэгэн бүлийн гишүүн Казах ахан дүүс, ахмадууд, Монгол улсын өнцөг булан бүрт амьдран суугаа Казах түмэндээ аз жаргалтай, урт удаан насалж, эв найртай, инээд баясалтай байхын гэгээн ерөөлийг өргөн дэвшүүллээ.
“Наурыз”-ын баярын хурлын үеэр шагналын хур бууж, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт шинжлэх ухаан, хууль эрх зүй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол Улсын Төрийн дээд одон медалиар шагнасан юм. “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор Эрдэнэбүрэн сумын Шураг багийн өндөр настан Баядолын Тилеухан, Ховд сумын Дунд ус багийн ахмад настан Шакиртбай овогтой Гаукар, Жаргалант сумын Рашаант багийн иргэн Ховдабайн Амед нарыг шагнасан бол “Алтан гадас одон”-оор Ховд сумын Баянбулаг багийн өндөр настан Байдолдагийн Шакен, Ховд сумын ахмад настан Канаугийн Авсадых, Ховд сумын Дунд ус багийн ахмад настан Сыдихбайн Кенжехан, Жаргалант сумын Наран багийн иргэн Оролбай Киват, Дөргөн сумын Сээр багийн иргэн Мулц овогтой Моголцог, Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Ширбазарын Цоодол, Номин шилтгээн констракшн ХХК-ний захирал Баастын Батболд, Ховд суман дахь УЦУОШГ-ын ажилтан Хафез овогтой Хуатбек, Жаргалант сумын Рашаант багийн өндөр настан Хазахай овогтой Сапура, Ховд сумын Баруун салаа багийн малчин Шерикхан овогтой Хуматай, Жаргалант сумын Наран багийн иргэн Байтайлахын Хурманхан, Ховд сумын Дунд ус багийн ахмад настан Жолаугийн Бахыт, Буянт сумын соёлын төвийн эрхлэгч Ахмед овогтой Самархан нарыг тус тус шагнаж урамшууллаа.
Улс эх орныхоо төлөө хийсэн бүтээснээ үнэлүүлж, төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхэмүүдийн шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэсэн юм