ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ховд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хуралдаан болов

2018-03-14

Ховд аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хуралдаан энэ сарын 14-ний өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо. Тус хуралдаанд Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн,аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат, аймгийн Шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн, Монголын хуульчдын холбооны гишүүн, Улсын өмгөөлөгч М.Мандалбаяр, аймгийн Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч Ж.Оронбасар, ХЭҮКомиссын ахлах шинжээч Г.Солонго, ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн нарын албаны хүмүүс болон аймгийн Прокурорын газар, Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний газар, ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн ГБХЗХГазар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцож, 2018 онд Хүүхдийн эрхийн хуульзүйн хорооны хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцаж, харилцан санал бодлоо солилцлоо. 
Хуралдаанаар Хүүхдийн эрхийн Хуульзүйн хорооны бүрэлдэхүүнийг томилсон аймгийн Засаг даргын захирамжинд нэмэлт өөрчлөлт оруулж Ховд аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч, ГБХЗХГ-ын сэтгэлзүйч, аймгийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, ШШГ нээлттэй, хаалттай 0457 ангийн дарга нарыг Хүүхдийн эрхийн Хуульзүйн хорооны гишүүнээр нэмж элсүүллээ.
Хурлын хүрээнд Хүүхдийн эрхийн Хууль хорооны ажлын алба, Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн болон Цагдаагийн газар, Прокурорын газар, Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс гэмт хэргийн гэрч, хохирогч, гэмт хэргийн сэжигтэн, ял шийтгэгдсэн хүүхдүүдтэй ажилласан байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар, ял шийтгэгдсэн зарим хүүхдийн одоогийн нөхцөл байдал, сэтгэл санааны байдлын талаар товч мэдээлэл хийлээ.
Мөн 2018 онд ял шийтгэгдсэн 4 хүүхдийн эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%