ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

2018 оны 03 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-03-06

Агаарын температурын сарын дундаж нь Алтайн өвөр говийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй. 
Алтайн өвөр говийн нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст дулаарч шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч шөнөдөө 23-28 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст дулаарч шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн цас, нэгдүгээр арав хоногийн эцэс, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи шуурганы хувьд: Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр Алтайн салбар уулсаар 12-14 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үе  ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24-28 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь:
2018 оны 3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, орох хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орохоор байна. Одоогийн байдлаар нутгийн 50-60 орчим хувьд нь цастай байгаагаас Дарви-10см, Манхан-6см, Зэрэг-5см, Чандмань-4см, Жаргалант-3см, Дөргөн, Эрдэнэбүрэн, Мянгад-2см, Дуут-1см, Ховд, Мөст, Цэцэг-0см, Булган, Алтай, Мөнххайрхан, Үенч сумын төвдөө цасгүй байна. Агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага орохоор урьдчилсан төлөв гарсан хэдий ч үе үе зарим газраар хүчтэй цасан болон шороон шуурга шуурахаар байгаа нь мал төллөлтөнд сөргөөр нөлөөлж болзошгүй тул анхаарна уу гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%