ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

"Эх орончдын өдөр", МАН-ын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

2018-03-02

1921 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАН-ыг байгуулж байсан түүхтэй. Тэр цагаас хойш 97 жил оршин тогтносон Монголын ууган нам бол МАН юм. Тиймээс МАН-ын төрсөн өдөр Эх орончдын өдөр"-ийг жил бүрийн 3-р сарын 1-нд уламжлал болгон тэмдэглэх болсноор багагүй хугацааг үдэж байна. 
Ховд аймгийн МАН-ын хороо, Жаргалант сумын МАН-ын хорооноос "Эх орончдын өдөр"-ийг тусгай хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлж байна. Өөрөөр хэлбэл МАН-ын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан аймаг, сумын МАН-ын хорооны дарга тэргүүлэгчид намын гишүүд Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
 Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн МАН-ын хорооны дэд дарга  Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон МАН-ын гишүүд, дэмжигчид, ард иргэд оролцов. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%