ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

"Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2018-03-01

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 2017-2020 онд хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтыг 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулав.
Орон нутгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдийн төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг сайжруулан, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба нийгмийн оролцоог хангах зорилтын хүрээнд зохион байгуулагдсан уг сургалтанд аймгийн ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид, сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа эмэгтэйчүүдээс бүрдсэн 80 гаруй хүн хамрагдсан байна.
Энэхүү сургалтаар Нийгмийн бүтцийн зураглал, Хамтын манлайлал, Тулгамдсан асуудлыг шинжлэх, шийдлийн боломжит хувилбарыг гаргах, Оролцогч талуудыг шинжлэх, Шийдвэр гаргагчдад нөлөөлөх, Бусдыг сэдэлжүүлэх, үйл хэрэгтээ нэгтгэх, Иргэдийн оролцооны шинэ хууль тогтоомжийг хэрэглэх, Нөлөөллийн хүрээгээ хэрхэн бэхжүүлэх талаар мэдээлэл хүргэж, дасгал хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 
Сургалтын төгсгөлд нийт оролцогчдод сертификат гардуулан өгсөн бөгөөд 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд аймаг, сумаас сонгогдсон эмэгтэй Төлөөлөгчдийн дийлэнх хувь нь шинээр сонгогдсон учраас энэ удаагийн сургалт тэдэнд хүлээсэн мэдлэг мэдээллийг өгч чадсан, бусдаасаа туршлага хуримтлуулж, сум орон нутагтаа хэрэгжүүлж болохуйц санаа шийдлийг олж авсан үр дүнтэй сургалт боллоо хэмээн сургалтанд оролцогчид дүгнэж байлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%