XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн “Ууган харваа” 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр аймгийн БТСГ-ын спорт цогцолборт болов. Энэхүү шагайн харвааг Ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх, залгамж халааг бэлдэх зорилготойгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит болгон Ховд аймаг дахь Шагайн Харвааны Салбар Холбоо амжилттай зохион байгууллаа.
“Ууган харваа”-ны
нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын Нарийн
бичгийн дарга Б.Сандагсүрэн нар оролцож нийт харваачдад амжилт хүсэн сум
тавьсан байна. Тус тэмцээн нь Багийн болон цуваа харваа гэсэн 2 төрлөөр
явагдаж: Багийн харвааны төрөлд Т.Мөнхтогтох ахлагчтай ХААН банкны баг
харваачид 1-р байр, Б.Төмөр-Очир ахлагчтай ШШГА-ны баг харваачид 2-р байр, Б.Мөнгөншагай
ахлагчтай Дуут нуур баг харваачид 3-р байрыг тус тус эзэллээ. Ганцаарчилсан
цуваа харваанд нийт 33 харваач сум тавьснаас Б.Энхбаяр 1-р байр, Шинэ Дулааны
харваач Т.Мөнхтогтох 2-р байр, ШШГА-ны Ч.Сандагсүрэн 3-р байрыг тус тус
эзэллээ.