ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Шороон нохой жилийн сар шинийн нэгдсэн золголт боллоо

2018-02-20

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний билэгт сайн өдөр буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн золголт аймгийн Нутгийн удирдлагын ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо. Тус золголтонд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, төр захиргааны байгууллагын дарга, удирдлагууд болон хэлтэс агентлагын мэргэжилтнүүд оролцов. 
Золголтын төгсгөлд “Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилдээ Ховдчууд маань эв эеийг эрхэмлэн дээдэлж, үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь хишиг буян дэлгэрч, ард олноороо эрүүл энх, элбэг хангалуун, сайн сайхан байхын ерөөл өргөн, төрийн Хан хуураа эгшиглүүлэн, уртын дуугаараа ая дан өргөлөө. 
Төрийн нуруу түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%