ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ховд сумын Дунд ус багийн тариаланч Ж.Адайд "Улсын тэргүүний тариаланч"-ийн шагналыг гардуулав

2018-02-05

Ховд сумын Дунд ус багийн иргэн Ж.Адай Улсын тэргүүний тариаланч боллоо. Сумынхаа 13 дахь Улсын аварга тариаланч болсон тэрээр 10 гаруй га талбайд хүнсний ногоо тариалж, хадлан бэлтгэн авдаг байна. 
Хавар, зун, намрын цагт 6 хүнийг ажлын байраар ханган сум орон нутагтаа хөдөлмөр бүтээлийн үр шимээ түгээж байгаа түүний хөдөлмөрийг төр засгийн зүгээс өндрөөр үнэлж Улсын аварга тариаланчаар өргөмжилж байгаа нь энэ юм. 
УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нарын аймаг орон нутгийн удирдлагууд Улсын аварга тариаланч Ж.Адайд шагналыг нь гардуулан өгч, баяр хүргэлээ. 
Ховд сумаас энэ жил Улсын аварга тариаланч 1, аймгийн аварга тариаланч 1, аймгийн аварга малчин 3 хүн тодроод байна. Аймгийн хэмжээнд мянгат малчны тоо энэ онд 41 хүрсэн бөгөөд аймагтаа хамгийн олон буюу 1300 гаруй ямаа тоолуулсан малчин тус сумаас тодорсон байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%