Сумдын ИТХ, Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагааг сайжруулах, чанар хүртээжийг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгууллаа.
Тус сургалтанд 15 сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирж:
-Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан "Сумдын ИТХ-ын ажлыг үнэлж дүгнэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам"-ын хэрэгжилтийн тухай мэдээлэл
-Сумын ИТХ-ын Хуралдааны болон Тэргүүлэгчдийн хуралдааны материал бүрдүүлэлт
-Мэдүүлэг гаргагч албан тушаалтны эрх, үүрэг, хариуцлага, баталгаажилт хийх журам болон эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, тайлан мэдээ ирүүлэх, гаргахад анхааарах асуудал
-Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон Хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам, түүний хэрэгжилт
-Хууль, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, түүний биелэлтийг тооцох, тайлагнах
-Сумдын ИТХ-ын дэд цахим хуудас хөтлөлт, хөгжүүлэлт, ашиглалтын талаар мэдээлэл авсан юм.
Мөн цаашид анхаарах зарим асуудлууд, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар тэдний сонирхсон асуултанд хариулж, мэдээлэл хүргэсэн байна.