ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан олон арга хэмжээг зохион байгууллаа

2018-01-15

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас олон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 01 дүгээр сарын 12-ны өдөр Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулга, онцлог, ач холбогдол болон шинэ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, сурталчлан таниулах зорилгоор "ТВ хэлэлцүүлэг"-ийг зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Шинэ Үндсэн хууль батлалцахад Ховд аймгаас сонгогдсон Ардын Их Хурлын депутатууд, ХоИС-ийн НХУС-ийн түүхийн тэнхимийн эрдэмтэн судлаачид, багш нар оролцож иргэдэд мэдээлэл хүргэсэн байна.

Мөн энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан иргэд, хөдөлмөрчдийн дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг Их буян зах дээр зохион байгуулав. Тэмцээнд 30 орчим иргэд хөдөлмөрчид оролцож, I байранд С.Цэрэнцоодол, II байрыг С.Цэрэнцоож эзэлсэн бол III байранд иргэн И.Дашдаваа шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%