ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

2018 оны 01 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-12-29

Агаарын температурын сарын дундаж нийт нутгаар 19-24 градус хүйтэн буюу олон жилийн дунджийн орчим байна. Энэ сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.
Нийт нутгаар: Нэгдүгээр  арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 
Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байх төлөвтэй.
Бусад хугацаанд Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 26-21 градус хүйтэн байна.
Хур тунадас: Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, сүүлчээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур  18-20м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь:
2017 оны 01 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим хүйтэн, нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байх юм.
Цаашид цас орж зарим газраар өвөлжилт хүндэрч болзошгүй тул сум орон нутгийн  өвс тэжээлийн  хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай  байгааг анхаарна уу.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%