ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр Ховд аймгийн 40 гаруй хүн төрийн дээд одон медаль хүртлээ

2017-12-29

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, 8 дугаар Богдыг Монгол улсын шашин төрийг хослон  баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж, 5 яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан түүхэн үйл явдал болсон юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү  Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.
Тиймээс ч энэхүү өдрийг Монгол улсын Их хурлаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм.

Баярын энэ өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлж, уламжлалт мал аж ахуй, газар тариалан, боловсрол, соёл, эрүүл мэнд , хөнгөн үйлдвэрлэл, цагдаа, шүүх, хүчний байгууллага, авто зам, барилга, санхүү, нягтлан бодох бүртгэл, төрийн албаны салбарт амжилттай ажиллаж, улс орныхоо нүүр царай, нутаг орныхоо нэрийн хуудас болсон 40 гаруй хүнийг төрийн өндөр дээд одон медалиар шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Буянт сумын өндөр настан Исаны Акий, Мөст сумын хүн эмнэлгийн эрхлэгч Жамбын Пүрэвбаатар, БОАЖГ-ын дарга Лхамсүрэнгийн Батбаяр, Чөлөөт ахмадын холбооны менежер Цэенхорлоогийн Нямцэрэн нар Алтан гадас одонгоор Дуут сумын өндөр настан Намнангийн Бэгз, Буянт сумын өндөр настан Үмитханы Мухамед, Эрдэнэбүрэн сумын өндөр настан Жаргалын Зул, Эрдэнэбүрэн сумын өндөр настан Дангаасүрэнгийн Нямжав, Чандмань сумын малчин Цамбын Юра, Жаргалант сумын 3 дугаар сургуулийн орос англи хэлний багш Нанзаддоржийн Болормаа, Алтай сумын ИТХ-ын дарга Нанжаагийн Бүргэд, Жаргалант сумын иргэн Ёндонгийн Бүүвэйбаатар, Булган сумын Минжит булган цогцолбор сургуулийн нягтлан Дашийн Ганбаатар, Ховд их сургуулийн багш Мөнгөнхүүгийн Ганболд нарын 20 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Жаргалант сумын Магсаржав багийн иргэн Пүрэвийн Морозова, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Содномын Дорж,  Жаргалант сумын 8 дугаар цэцэрлэгийн галч Цэрэнгийн Довдонбазар, Мөст сумын НИК ШТС-ын түгээгч Уламбаярын Батсуурь, Чандмань сумын ЕБС-ын сургалтын менежер Баасангийн Мягмарсүрэн нарын 11 хүн энгэрээ мялаалаа.
Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын удирдлагууд оролцож шагнал гардуулав.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%