ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

"ОЮУНЫ ХУРД" БАГШ, СУРАГЧДЫН ОЛИМПИАД БОЛЛОО

2017-12-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 55 дугаар тогтоолоор батлагдсан “ОЮУНЫ ХУРД” хөтөлбөрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд Математикийн хичээлийн чанар амжилтыг нэмэгдүүлэх, математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор математикийн олимпиадыг зохион байгууллаа.

Уг хөтөлбөрийн хүрээнд 4 багшийг урилгаар авчирч багшлуулж байгаа ба 2017 оны 12 дугаар сар 9, 10-ний өдрүүдэд аймгийн  21 Ерөнхий боловсролын сургуулийн 2-5 дугаар ангийн сурагч, багш нарын дунд математикийн олимпиадыг зохион байгуулж шилдгүүдийг тодрууллаа.

Нийт 500 гаруй сурагч, 73 багш оролцсон ба багийн дүнгээр "Эрдмийн гэгээ" сургууль тэргүүлж, гуравдугаар сургууль дэд байрт орсон бол нэгдүгээр сургууль гуравдугаар байрт шалгарсан байна.

Багш сурагчдын чанар, амжилт ахисныг зохион байгуулагчид онцолж цаашид энэ мэт бага ангийн багш, сурагчдын дунд математикийн олимпиад зохион байгуулах эрэлт хэрэгцээ байгааг илэрхийллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%