ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо

2017-12-11

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор уламжлал болгон зохиогддог Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний анхан шат 11 дүгээр сарын 18-нд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг эхэлсэн.

Харин хагас шигшээ буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 09-ний өдөр Ховд хотноо зохион байгуулагдаж, 17 сумын эрэгтэй 34, эмэгтэй 8 тамирчин оролцон, мэргэн оюунаа сорин өрсөлдсөнөөс:

Эрэгтэй төрөлд Жаргалант сумын Б.Даваадорж 1-р байр, Дарви сумаас оролцсон Ч.Цовоо 2-р байранд орсон бол эмэгтэй төрөлд Манхан сумаас ирж оролцсон Г.Саруул 1-р байр эзлэн, шигшээ тоглолтонд оролцох эрхийн бичиг, медаль, мөнгөн шагналаар шагнагдав.

Уг тэмцээнийг жил бүр аймгийн ИТХ-ын Ажлын алба болон аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгуулдаг бөгөөд Улаанбаатар хотод болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах Шигшээ тэмцээнд оролцох 3 тамирчны замын зардлыг Аймгийн ИТХ-аас дааж оролцуулдаг билээ.

Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2018 оны 1 дүгээр сарын 6,7-ны өдөр Төрийн ордонд болох юм байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%