ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД СУРАЛЦАХ ТУСГАЙ АНГИТАЙ БОЛЛОО

2017-12-07

Өмнөговь аймгийн ИТХ-аас 2017-2020 онд баримтлах үзэл баримтлалд аймгийн боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын чанарыг сайжруулах, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчинг бүрдүүлэх, аймгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох эрдмийн бүтээлийг дэмжих гэж тодорхойлсон төдийгүй, "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлж сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги, бүлгийг нээж ажиллуулна гэж заасан. Уг заалтыг хэрэгжүүлж 1200 хүүхдийн суудалтай 5 дугаар сургууль, 23 дугаар цэцэрлэгт тусгай анги бүлгийг зориулалтын тоног төхөөрөмжөөр тохижуулан өнөөдөр албан ёсоор нээлээ.

Тусгай хэрэгцээт боловсрол олгох мэргэжлийн багш нарыг урилгаар багшлуулж байгаа ба сургууль, цэцэрлэгт нийт 12 хүүхэд суралцаж байна. Биеийн тамир, ахуй засал, төрөл мэргэжлийн хичээлүүд ордог бөгөөд ЕБС дахь анги нь өглөө 9 цагаас 12 цаг хүртэл хичээллэдэг бол цэцэрлэг дэх анги нь энгийн ангиудтай адилхан хичээллэдэг байна. Энэхүү тусгай хэрэгцээт боловсрол олгох анги бүлгийг нээснээр эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болсны зэрэгцээ хүүхдүүд мэргэжлийн багшаар хичээл заалгаж, хөгжих боломж бүрдэж байгааг эцэг эхчүүд онцолж байлаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%