ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 51,4 хувь нь Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлсэнгүй

2017-12-06

Аймгийн ИТХ-ын V хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийн тухай илтгэл, Төрийн аудитын газраас орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгөх саналын тухай илтгэл, Аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнийй тухай илтгэлүүдийг хэлэлцэн шийдвэрлэж, дараагаар нь аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулж, дүнгээ гаргалаа. 
Санал хураалтанд нийт 39 Төлөөлөгч оролцсоноос хүчинтэй 37, хүчингүй 2 саналын хуудас тоологдож, 19 нь огцруулах, 18 нь огцруулахгүй гэсэн санал өгчээ. Өөрөөр хэлбэл 51,4 хувийн саналаар огцруулахаар боллоо. 
Тиймээс аймгийн ИТХ-ын V хуралдаанаас аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн бүрэн эрхийн хугацаа дууусахаас өмнө огцруулах саналыг шийдвэрлүүлэхээр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр тогтоов. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%